Дуулал - Бүлэг 43

123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150
← Өмнөх Дараах →
1 Бурхан, намайг зөвтгөж,Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч.Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.
2 Та бол миний хүч чадлын Бурхан билээ.Юунд Та намайг орхисон бэ?Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?
3 Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж,Тэднээр намайг удирдуулаач.Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.
4 Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин,Өө Бурхан, миний Бурхан,Таныг би босоо ятгаар магтана.Миний бялхам баяр баясал Бурханых билээ.
5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?Бурханд найд,Учир нь би өөрийн туслагч ба өөрийн Бурханыг,Түүнийг дахин магтах болой.
← Индекс рүү буцах