Дуулал - Бүлэг 23

123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150
← Өмнөх Дараах →
1 ЭЗЭН бол миний хоньчин,Надад дутах зүйл нэг ч үгүй.
2 Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж,Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.
3 Тэр миний сэтгэлийг сэргээдэг.Тэр Өөрийнхөө нэрийн төлөөЗөвийн замаар намайг хөтөлдөг.
4 Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавчБи хор хөнөөлөөс айхгүй,Учир нь Та надтай хамт байна.Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
5 Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг.Та миний толгойг тосоор тосолсон.Аяга минь дүүрч бялхдаг.
6 Сайн сайхан хийгээд хайр энэрэлНасан туршид минь намайг лавтай яа дагана.Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.
← Индекс рүү буцах