Дуулал - Бүлэг 12

123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150
← Өмнөх Дараах →
1 Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч,Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь.
2 Тэд бие биедээ худлыг хэлдэг.Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.
3 Бүх зусардагч уруул болонСайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.
4 Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна.Уруул маань биднийх юм.Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ.
5 ЭЗЭН “Сул доройн дарлагдал,Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож,Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.
6 Шавар зууханд тунгаагдаж,Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэтЭЗЭНий үг бол цэвэр юм.
7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална.Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
8 Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөдХорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.
← Индекс рүү буцах