Дуулал - Бүлэг 15

123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150
← Өмнөх Дараах →
1 ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
2 Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж,Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.
3 Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй,Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй,Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4 Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэгБоловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм.Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.
5 Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй,Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй.Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.
← Индекс рүү буцах