Дуулал - Бүлэг 148

123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150
← Өмнөх Дараах →
1 ЭЗЭНийг магтагтун!Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун!Түүнийг өндөрт магтагтун!
2 Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун!Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун!
3 Нар ба сар аа, Түүнийг магтагтун!Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!
4 Хамгийн дээд тэнгэрүүд болонТэнгэрийн дээрх ус ч Түүнийг магтагтун!
5 Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.
6 Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм.Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.
7 Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун.Далайн амьтад болон далайн гүнүүд,
8 Гал ба мөндөр, цас ба үүлс,Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,
9 Уулс ба бүх толгод,Жимсний модод ба бүх хушнууд,
10 Араатан амьтад ба бүх мал сүргүүд,Мөлхөгчид ба жигүүртэн шувууд,
11 Дэлхийн хаад ба бүх хүмүүс,Түшмэд ба дэлхийн бүх шүүгчид,
12 Залуус ба онгон бүсгүйчүүд,Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.
13 Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ.Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.
14 Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн.Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс,Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой.ЭЗЭНийг магтагтун!
← Индекс рүү буцах