Дуулал - Бүлэг 101

123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150
← Өмнөх Дараах →
1 Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна,Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.
2 Би төгс замд анхааралтай явна.Та над уруу хэзээ ирэх вэ?Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.
3 Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй.Би урвагчдын ажлыг үзэн яддаг.Тэр нь надад наалдахгүй.
4 Зальхай зүрх надаас сална.Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.
5 Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана.Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.
6 Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулдНүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана.Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.
7 Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй.Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.
8 Гэм бурууг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулдӨглөө бүр би энэ газар нутгийн бүх хорон муу хүнийг устгана.
← Индекс рүү буцах