Дуулал - Бүлэг 1

123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150
← Өмнөх Дараах →
1 Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй,Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй,Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ!
2 Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.
3 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөдНавчис нь ч хатдаггүй.Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.
4 Хорон муу хүмүүс бол тийм биш,Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.
5 Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.
6 Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг,Харин хорон муу хүний зам сөнөх болно.
← Индекс рүү буцах